УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМЫН

ОЛОН УЛСЫН ТЭЭВЭР ЗУУЧЛАЛЫН ТӨВ

Монголоор дамжин өнгөрөх (транзит) тээвэр


Улаанбаатар төмөр замын урт нь ОХУ-ын хил Наушки өртөөнөөс БНХАУ-ын хилийн Эрээн өртөө  хүртэл нийт 1110 км үргэлжилсэн байдаг. Тус чиглэл нь Забайкальск-Манжуур болон Дружба-Алашанькоу чиглэлээс богино хугацаанд хямд зардлаар тээвэр хийх давуу талтай.

Таны анхааралд толилуулахад Европоос ачааг Польш, Беларусын хил дээрхи Брест боомтоос Хятадын Синган боомт хүртэл Монголын нутгаар дамжуулан тээвэрлэхэд Зүүн Сибирийн болон Манжуурын төмөр замаас 1135 км-р, Төв Азийн болон Украины төмөр замаас 1600 км-р богино байдаг.


Монголын нутгаар ОУТЗТ-өөр зуучлуулан дамжин өнгөрөх ачааг тээвэрлэхэд таны зардал болон хугацааг хэмнэх давуу талтай.