УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМЫН

ОЛОН УЛСЫН ТЭЭВЭР ЗУУЧЛАЛЫН ТӨВ

Захирлын мэндчилгээ


      Олон улсын тээвэр зуучлалын төвийн цахим хуудаснаа зочилж буй Эрхэм хүндэт үйлчлүүлэгчид, харилцагчид Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэж байна. 1993 оноос эхлэн тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа туршлагатай, чадварлаг хамт олон  олон улсын түвшинд нийцсэн тээвэр логистикийн цогц үйлчилгээг үйлчлүүлэгч, харилцагч Та бүхэнд чанарын өндөр түвшинд хүргэж үйлчилж байна. ОУТЗТөвийн захирлын хувьд өнөөгийн эдийн засгийн тогтворгүй байдалд харилцагч байгууллагуудаа дэмжин, хамтран ажиллах таатай нөхцөл бололцоог ханган, эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах эрхэм зорилготой ажиллаж байна. Монгол улсад сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй тээвэр логис-тикийн салбарт амжилт гаргахын үндэс нь чадварлаг боловсон хүчин, зөв технологи, орчин үеийн техник, уян хатан үнэ, тарифын бодлого бөгөөд бид бүхэн үйлчлүүлэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн үйлчилгээг хамгийн богино хугацаанд, хямд үнээр хүргэж, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх тал дээр онцгой анхааран ажиллана.

     “Таны төлөө бид үйлчилнэ” уриатай чадварлаг, ажилсаг, найрсаг хамт олон Та бүхэнтэй бүх талаар хамтран ажиллах болно.

 

                                                              Хүндэтгэсэн,

                                               Захирал    Ц.Алтансаргай