УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМЫН

ОЛОН УЛСЫН ТЭЭВЭР ЗУУЧЛАЛЫН ТӨВ

Тээврийн бичиг баримт


Тээврийн бичиг баримт гэж юу вэ? 

Тээврийн бичиг баримтанд падаан, замын хүснэгт, орлох падаан, вагоны хуудас болон нөхөн илгээлтийн падаан багтана. Тээврийн бичиг баримтыг төмөр замаар ачаа тээвэрлэхэд бүрдүүлж бичнэ. Ачаа илгээгчээс тээвэрлэлтэнд шаардагдах падаан болон хавсралт бичиг баримтыг хүлээн авч вагон хуудас, замын хүснэгтийг үйлдэнэ.

Орон нутгийн ачаа тээвэрлэлтийн бичиг баримт:

  1. Падаан-илгээлтийг очих өртөө хүртэл дагалдаж ачааны хамт хүлээн авагчид олгогдоно. 
  2. Замын хүснэгт - илгээлтийг очих өртөө хүртэл дагалдаж тайланд хавсарган тооцохоор илгээнэ. 
  3. Вагоны хуудас - илгээх өртөөнд үлдэж тайланд хавсарган тооцохоор илгээнэ. 
  4. Орлох падаан - тээвэрлэлтийн гэрээ байгуулсан баримт бөгөөд илгээгчид олгоно.

Тээврийн бичиг баримт засвартай балласан байж болохгүй. 

         

Олон улсын ачаа тээвэрлэлтийн бичиг баримт:

  1. Падааны эх хувь – илгээлтийг очих өртөө хүртэл дагалдаж хуудас 5 ба ачааны хамт хүлээн авагчид олгогдоно.
  2. Замын хүснэгт – илгээлтийг очих өртөө хүртэл дагалдаж очсон замд үлдэнэ.
  3. Падааны хуулбар – тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсаны дараа илгээгчид олгогдоно.
  4. Ачаа олгох хуудас – илгээлтийг очих өртөө хүртэл дагалдаж очсон замд үлдэнэ.
  5. Ачаа ирсэн тухай мэдэгдэх хуудас – илгээлтийг очих өртөө хүртэл дагалдаж хуудас 1 (падаан)ба ачааны хамтаар хүлээн авагчид олгогдоно.