УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМЫН

ОЛОН УЛСЫН ТЭЭВЭР ЗУУЧЛАЛЫН ТӨВ

Монголоор дамжин өнгөрөх (транзит) тээвэр


Улаанбаатар төмөр замын гол замын урт нь Оросын төмөр замын хилийн Наушки өртөөнөөс Хятадын төмөр замын хилийн Эрээн өртөө хүртэл нийт 1110 км үргэлжилсэн байдаг. Энэ төмөр замын коридор нь Европоос Ази руу, Азиас Европ руу ачаа тээвэрлэх хамгийн дөт зам юм.

Олон улсын төмөр замын ачааны харилцааны хэлэлцээрийн дагуу УБТЗ-аар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх хугацаа ОХУ-аас БНХАУ руу 5,5 хоног, БНХАУ-аас ОХУ руу  6,5 хоног байдаг.

Монгол Улсын Засгийн Газрын шийдвэрээр 2008 оноос “Транзит Монгол” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан УБТЗ нь тээх, нэвтрүүлэх болон боловсруулах чадвараа нэмэгдүүлж дамжин өнгөрөх ачаа хүргэх хугацааг ОХУ-аас БНХАУ руу 3-4 хоног, БНХАУ-аас ОХУ руу 4-5 хоног болгосон.

Монголын нутгаар Олон улсын тээвэр зуучлалын төвөөр зуучлуулан дамжин өнгөрөх ачаа тээвэрлэхэд таны зардал болон хугацааг хэмнэх давуу талтай.