УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМЫН

ОЛОН УЛСЫН ТЭЭВЭР ЗУУЧЛАЛЫН ТӨВ

УБТЗ-ЫН ОЛОН УЛСЫН ТЭЭВЭР ЗУУЧЛАЛЫН ТӨВИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА


 Олон улсын тээвэр зуучлалын төв нь 1993 онд байгуулагдсан цагаасаа эхлэн богино хугацаанд Монголын Тээвэр зуучлалын компаниудын дунд тэргүүлэх байр суурь эзэлж чадсан бөгөөд сүүлийн жилүүдэд энэ чанараа тогтмол хадгалаж байна. Олон улсын тээвэр зуучлалын төв нь зөвхөн төмөр замаар төдийгүй агаар, авто ба далайн замын тээвэр зуучлал, тэдгээртэй холбоотой өргөн цар хүрээтэй үйлчилгээг үйлчлүүлэгч, харилцагч нартаа үзүүлдэг.

 

Олон улсын тээвэр зуучлалын төв нь дараах үйлчилгээнүүдийг Та бүхэнд санал болгож байна.

 

  • Монгол улсын нутгаар дамжин өнгөрөх тээвэр
  • Реэкспортийн тээвэр
  • Экспорт, импортын вагон илгээлт, чингэлгийн тээвэрлэлт
  • Агаарын тээврийн зуучлал
  • Авто тээврээр “Хаалганаас хаалга” хүртэлх үйлчилгээ
  • Чингэлэг болон түүвэр ачааны тээвэрлэлт
  • Аюултай ачааны тээвэрлэлт
  • Хүнд, хэтрүү овор бүхий ачааны тээвэрлэлт
  • Төслийн тээвэр
  •  Экспорт, импортын ачааны гаалийн бүрдүүлэлт
  • Гаалийн зуучлалын үйлчилгээ
  • Тээврийн даатгал
  • Ази Номхон далайн бүс нутгаас Европын чиглэлд чингэлгийн буухиа галт тэрэгний аялал
  • Агуулах, ачаа хадгаламжийн ба талбайн үйлчилгээ
  • Гаалийн баталгаат агуулахын үйлчилгээ

Тус төв нь агаар, төмөр зам, авто замаар тасралтгүй, найдвартай үйлчилгээг чанарын өндөр түвшинд танд хүргэх бөгөөд өөрийн мэдээллийн сүлжээг ашиглан ачааны талаарх мэдээллийг цаг тухайд нь шуурхай авах боломжийг Танд олгох болно.

 

Олон улсын тээвэр зуучлалын төв нь Олон Улсын Тээвэр Зуучлагчдын Холбоо, Олон Улсын Гаалийн Зуучлагч Байгууллагуудын Холбоо, Олон Улсын Агаарын Тээврийн Холбоо, Монголын Үндэсний Тээвэр Зуучлагчдын Холбоо, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын гишүүн байгууллага юм.

 

Олон улсын тээвэр зуучлалын төв нь Франц Улсын Парис хот дахь Олон Улсын Чингэлгийн Төвөөс MTZU индекстэй Монголын төмөр замын чингэлгүүдийг олон улсын тээврийн харилцаанд ашиглах эрхтэй.

 

Олон улсын тээвэр зуучлалын төв нь1995 онд ОХУ, 1998 онд Казахстан Улс, 1999 онд Украин, Беларусь, 2006 онд Литва, 2007 онд БНХАУ-ын төмөр замын чингэлгүүдийг эзэмших эрх бүхий итгэмжлэгдсэн агент билээ.

 

Олон улсын тээвэр зуучлалын төв нь төмөр замын тээврийн, гаалийн, маркетингийн, агаарын тээврийн зуучлалын хэлтэс болон терминал, авто тээврийн нэгж, хэсэгтэй, УБТЗ-ын АБТЭМАнги, Дархан, Эрдэнэт, Сүхбаатар, Замын-Үүд, Сайншанд, Эрээнцав өртөөдөд салбартайгаар ажил, үйлчилгээгээ явуулж байна. Гадаадад ОХУ-ын Москва, Эрхүү хот, ХБНГУ-ын Берлин хот, БНХАУ-ын Бээжин, Тяньжин хот, БНСУ-ын Сөүл хотуудад төлөөлөгч, төлөөлөгчийн газартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

 

Олон улсын тээвэр зуучлалын төв нь гадаад, дотоодод нэр хүнд бүхий байгууллага бөгөөд манай байгууллагатай хамтран ажилласнаар Та бүхний бизнесийн өгөөж, үйлчилгээний цар хүрээ улам өргөжин тэлнэ гэдэгт итгэл төгс байна.

Цахим брошуртай танилцана уу.
www.iffc.mn/uploads/IFFC%20brochure%20english.pdf

 

IFFC brochure