УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМЫН

ОЛОН УЛСЫН ТЭЭВЭР ЗУУЧЛАЛЫН ТӨВ

Далайн тээвэр


Далайн тээвэр нь дэлхийн худалдааны эргэлтэд гол үүрэг гүйцэтгэдэг, Хамгийн хямд тээвэрлэлт юм. Бид, дэлхийн аль ч өнцөгөөс холбогдсон үйлчлүүлэгч нартаа далайн тээврийн захиалгыг хийж, усан боомтуудын хооронд тээвэр зохион байгуулах бөгөөд түүнчлэн далайн тээврийн компаниудын чингэлгийг ашиглан сэлгэн ачилтгүйгээр төмөр зам, авто замаар, усан замаар холимог тээвэрлэлтийг зохион байгуулан ажиллаж байна.

Манай улс далайд гарцгүй орон боловч БНХАУ-ын Тяньжин, Шанхай, Чингдао, ОХУ-ын Владивосток, Санкт Петербург зэрэг боомтуудтай холбогдсон төмөр зам болон авто замын сүлжээгээрээ дамжуулан экспорт,импорт, транзит тээврийг өөрсдийн хамтран ажилладаг тээвэр зуучийн компаниудтай хамтран холимог тээврийг зохион байгуулж байна.

Таны ачааны шинж чанар, төрөл, онцлогоос хамааран тухайн ачааны онцлогт тохирсон энгийн, хөргүүртэй, задгай, тавцант чингэлгүүдийг ашиглан далайн тээвэр зохион байгуухаас гадна овор хэмжээ ихтэй ачааг задгай ачааны онгоц ашиглан тавцан дээр болон доор ачиж далайн тээврийг зохион байгуулна.

 

Далайд гарах гарц: 

БНХАУ:                 ОХУ:                          ЕВРОП:

- Ляньюунган        - Владивосток            - Клайпеда, Латви

- Циндао               - Находка                  - Таллин, Эстони

- Синьган              - Восточный               - Бусад 

- Дальян               - Санкт – Петербург

- Шанхай              - Бусад 

- Бусад

 

Далайн тээврийн компаниуд:

Далайн тээврийн дараахь компаниудтай шууд болон хамтран ажиллагч тээвэр зуучийн компаниудтай байгуулсан гэрээн дээр үндэслэн эдгээр компаниудын эзэмшлийн чингэлгийг дамжин өнгөрөх далайн боомтуудад чингэлгээс чингэлэг рүү сэлгэн ачилтгүйгээр нэг цэгээс нөгөө цэг хүртэлх тээвэрлэлтийг зохион байгуулна. 


- China Shipping Container Lines

- Sinotrans Container Lines

- K-line

- Pacific International Lines /PIL/

- Oversized Cargo & Yacht Shipping /OOCL/

- COSCO

- CMA-CGM

- Nor-Asia

- Wanghai

- Бусад