"Таны амжилтын төлөө бидний хамтын зүтгэл" уриатайгаар бид дараахь үйлчилгээг санал болгож байна:
Дээрх хугацаанд гаалийн зуучлал хийсэн зарим нэг онцгой үйлчилгээнээс дурдвал:
Мөн анх удаа өөрийн чингэлгийн терминаль талбай дээр гааль, тээвэр , банк санхүүгийн нэгдсэн "Нэг цэг"-ийн цогц үйлчилгээг нээж, анх удаа 1996 онд Олон Улсын Гаалийн Зуучлагчдын Холбоонд гишүүнээр элсэн, Гаалийн байгууллагатай нягт хамтран ажиллаж 1996 онд гаалийн анхан шатны хяналтын баримт болох "Ачааны манифест"-ын программ, 2001 онд "Гаалийн албан мэдээллийн автрматжуулсан систем", 2010 онд экспортын ачааны "Ачааны манифест"-ын программыг амжилттай хамтран хэрэгжүүлж ажиллаж ирлээ. 2009 онд Гаалийн Ерөнхий Газраас гаалийн хяналт, бүрдүүлэлтийн "Гаалийн удирдлагын мэдээллийн систем" (CAIS, CEPS)-ын программ хэрэгжүүлж байгаатай холбогдуулан бүх салбаруудаа өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжөөр ханган үйлчилгээнийхээ чанарыг сайжруулан ажиллаж байна.
Эрхэм хүндэт гадаад худалдааны бизнес эрхлэгч та гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаагаа 20 жилийн баялаг туршлагатай нэг гар нэг бие болсон найрсаг манай хамт олонд даатгаснаараа олон жилийн туршлага, найдвартай байдал, түргэн шуурхай үйлчилгээ, ажлын ур чадвараараа манай үйлчилгээ бусдаас давуу гэдгийг мэдрэх болно.
Жич: Гаалийн бүрдүүлэлт болон бүрдүүлэлт хийхэд шаардлагатай бичиг баримтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг манай Үйлчлүүлэгчийн булангаас харна уу. http://www.iffc.mn/mn/s/4/25