УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМЫН

ОЛОН УЛСЫН ТЭЭВЭР ЗУУЧЛАЛЫН ТӨВ

Аюултай ачааны тээвэрлэлт


Аюултай ачаа нь хүний эрүүл мэнд, байгал орчин, мал амьтанд аюултай, хортой нөлөөлөл үзүүлэх үйлчилгээтэй Төмөр замаар тээвэрлэх, ачилт буулгалт хийх болон хадгалалтын үед төмөр замын төхөөрөмж, хөдлөх бүрэлдэхүүн болон бусад ачааг гэмтээх, тэсэрч дэлбэрэх, гал гарахад хүргэж болохуйц бодис эд зүйлсийг хэлнэ.

Аюултай ачааны тээвэр нь тусгай дүрэм журмын дагуу тээвэрлэгддэг бөгөөд ууган тээвэр зуучлалын компаний хувьд олон улсад байрлах өөрийн итгэмжит туршлагатай агентуудтай хамтран Танд мэргэжлийн өндөр түвшинд зөвлөгөөг өгч ачилтын зураг, замналыг гарган найдвартай, хариуцлагатай үйлчилгээг үзүүлнэ.  

УБТЗ-д Аюултай ачаа ачих буулгах ажиллагаанд нээлттэй дараах өртөөд байна. Үүнд: 

      Эрдэнэт, Шарын гол, Хонхор, Амгалан, Баян, Багануур, Шивээ-овоо, Айраг, Бор-Өндөр, Сайншанд, Өргөн. 

Бид дараах аюултай ачааны тээвэрлэлтүүдийг амжилттай гүйцэтгэсэн билээ. Үүнд: 

  • Бороо Голд Компаний цианит натрийн тээвэр 
  • Орико Монгол компанийн тэсрэх ачааны тээвэр 
  • Мера, Бластик компаниудын тэсрэх ачааны тээвэр 
  • Монгол-Оросын хамтарсан "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн тэсрэх ачааны тээвэр 
  • Суруга Монгол компаний тэсрэх ачааны тээвэр г.м

Та аюултай ачааны тээвэрлэлттэй холбоотой нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл http://www.iffc.mn/mn/b/34/4 линкээр зочилоорой.