Олон улсын тээвэр зуучлалын төв нь 1993 онд УБТЗ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай байгуулагдан өнөөдрийн байдлаар зөвхөн төмөр замаар төдийгүй авто зам, далайн тээврийн зуучлал болон тэдгээртэй холбоотой дагалдах бүх үйлчилгээг үйлчлүүлэгч, хэрэглэгчдэд хүргэж байна.
Одоогийн байдлаар Монгол улсын тээврийн зах зээлд 200 орчим тээвэр зуучлалын эрх бүхий аж ахуйн нэгжүүд ажиллаж байгаагаас идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа нь 60 орчим компани байна. Энэхүү өрсөлдөөнт зах зээлд ОУТЗТөв нь 30 орчим орны 70 орчим тээвэр зуучлалын компаниуд, 130 орчим дотоод, гадаадын клиенттэй тээвэр зуучлалын гэрээний дагуу хамтран ажиллаж байна.
Олон улсын тээвэр зуучлалын төв нь дараах үйлчилгээнүүдийг Та бүхэнд санал болгож байна:
Олон Улсын Тээвэр Зуучлалын төв нь агаар, төмөр зам, авто замаар ба далайн тээврээр тасралтгүй, найдвартай үйлчилгээг чанарын өндөр түвшинд Танд хүргэх бөгөөд өөрийн мэдээллийн сүлжээг ашиглан ачааны талаарх мэдээллийг цаг тухайд нь шуурхай авах боломжийг Танд олгох болно.
Олон Улсын Тээвэр Зуучлагчдын Холбоо, Олон Улсын Гаалийн Зуучлагч Байгууллагуудын Холбоо, Олон Улсын Агаарын Тээврийн Холбоо, Монголын Үндэсний Тээвэр Зуучлагчдын Холбоо, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын гишүүн байгууллага бөгөөд эдгээр байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна.