УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМЫН

ОЛОН УЛСЫН ТЭЭВЭР ЗУУЧЛАЛЫН ТӨВ

Онцлох Мэдээ


      Тяньжин боомтоос Улаанбаатарын чиглэлд  JSQ загварын тусгай зориулалтын хөдлөх бүрэлдэхүүнээс бүрдсэн ачааны туршилтын галт тэргийг шууд аялуулах төслийг амжилттай зохион байгууллаа.

 

  1. УБТЗ-аар тээвэрлэгдэж буй экспорт, импорт, дамжин өнгөрөх ачааны хэмжээ сүүлийн жилүүдэд хурдацтай өсөн нэмэгдэж түүхэн дээд амжилттай байгаа энэ он жилүүдэд бас нэгэн чухал үйл явдал тохиож байна. Монгол, Хятадын төмөр замчдын хамтын хүчин чармайлтаар БНХАУ-ын Тяньжин боомтоос Улаанбаатарын чиглэлд Хятадын төмөр замын JSQ загварын тусгай зориулалтын хөдлөх бүрэлдэхүүнээс бүрдсэн ачааны туршилтын галт тэргийг шууд аялуулах төслийг амжилттай зохион байгууллаа. Уг төслийг санаачлагч УБТЗ-ын Олон улсын тээвэр зуучлалын төв нь Вагоны аж ахуйн албатай хамтран тээвэр логистикийн болон техникийн шийдлүүдийг амжилттай хэрэгжүүллээ.

  2. Тусгай зориулалтын “JSQ загварын 25 вагонтой, 250 суудлын автомашин ачсан туршилтын галт тэргийг энэ сарын 12-нд Эрээн өртөөний “Дугуй солих терминал”-д нарийн царигийн /1435мм/ тэргэнцэрийг өргөн царигийн /1520мм/ дугуй бүхий тэргэнцэрээр сольж, Хятад маягийн автоугсрааг УБТЗ-д ашиглаж байгаа автоугсраатай холбож болохуйцаар өөрчлөлт хийн техникийн асуудлыг бүрэн шийдэн өргөн царигаар 4 дүгээр сарын 13-ны өдөр Замын –Үүд өртөөнд хүлээн авч, “Улаанбаатар” АБТЭМА -д ачааг буулган 4 дүгээр сарын 15–нд Хятадын төмөр замын Эрээн өртөөнд хүлээлгэн өгөхөөр буцаан явууллаа. Уг галт тэрэг Тяньжин –Улаанбаатарын хооронд ачаатай талдаа 5 хоног аялсан байна.

  3. Энэхүү тээврийг зохион байгуулснаар цаг, хугацаа, зардал хэмнэх, ачааны бүрэн бүтэн байдал алдагдахгүй байх давуу талуудтай. Цаашид уг төсөл УБТЗ-ын транзит тээврийг нэмэгдүүлэх бодлогод хувь нэмрээ өгч сондгой чиглэлийн транзит ачааны тээврийн хэмжээг нэмэгдүүлэх гарц нээгдэж байгаа.

  4. Уг төслийг амжилттай хэрэгжүүлэхэд Замын захиргаа болон төмөр замын мэргэжлийн гол албад болох Тээврийн хяналтын алба, Тээвэр зохион байгуулалтын алба, Вагоны аж ахуйн алба, Зүтгүүрийн аж ахуйн алба, Замын аж ахуйн алба, Холбооны алба, төслийг санаачлагч Олон улсын тээвэр зуучлалын төв хамтын хүчин чармайлт гарган түргэн, шуурхай амжилттай зохион байгууллаа.

  5. Энэхүү үйл ажиллагаа хөрш орнуудын төмөр замуудын харилцаанд хийгдэж буй түүхэн дээд ажлуудын нэг болж байна.

 

                  Олон улсын тээвэр зуучлалын төвийн дарга    Д.Амарбаясгалан

                                                             2020.04.15