УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМЫН

ОЛОН УЛСЫН ТЭЭВЭР ЗУУЧЛАЛЫН ТӨВ

Дамжин өнгөрөх түүхий нефтийн тээврийн анхны галт тэрэг аялаж эхэллээ.


Дамжин өнгөрөх түүхий нефтийн тээврийн анхны галт тэрэг аялаж эхэллээ.

            УБТЗ-ын Олон улсын тээвэр зуучлалын төв нь дамжин өнгөрөх түүхий нефтийн тээврийг амжилттай зохион байгуулж ирсэн арвин туршлагатай хамт олон юм.

            Тус төв нь дамжин өнгөрөх тээврийн асуудлаар ОХУ-ын “Роснефть”, “Трансойл” компаниудтай хамтран ажилласны үр дүнд 2005 оноос хойш тасарсан түүхий нефтийн тээвэр 2017.05.10-аас Дорнод Сибирийн төмөр замын Зуй өртөөнөөс Монголын нутгаар дамжин тээвэрлэгдэхээр болж 48 вагон бүхий анхны галт тэргийг  2017.05.15-нд УБТЗ-ын Сүхбаатар өртөөгөөр амжилттай хүлээн авч 2017.05.17-нд Хятадын төмөр замд хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна.

          Түүхий нефтийн тээврийг амжилттай зохион байгуулсанаар дамжин өнгөрөх тээврийн хэмжээ болон замын валютын орлого нэмэгдэх ач холбогдолтой юм.

            Уг тээврийг амжилттай зохион байгуулахад дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа нийт замчиддаа талархал илэрхийлье.

 

https://www.facebook.com/IFFC-453208754732292/