УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМЫН

ОЛОН УЛСЫН ТЭЭВЭР ЗУУЧЛАЛЫН ТӨВ

Дотоод ачаа тээврийн даатгал


Энэхүү даатгалын зүйл нь даатгуулагчийн орон нутагт агаарын онгоц, газраар тээвэрлэгч тээврийн хэрэгслүүд болон холбогч тээврийн хэрэгслүүдээр тээвэрлэгдэж буй ачаа, бараа байна. 

Даатгалын эрсдэл: 

Даатгагч нь даатгалын зүйлийг дараах үндсэн эрсдлүүдээс даатгах бөгөөд доорхи эрсдлүүд учирсныг даатгалын тохиолдол гэж үзнэ.

  • Байгалийн
  • Галын 
  • Цахилгаан эрчим хүчний 
  • Зам тээврийн хөдөлгөөн болон тээвэрлэлтийн үеийн. 

Түүнчлэн нэмэлт хураамж төлснөөр дараах нэмэлт эрсдэлээс даатгуулах боломжтой. Үүнд: 

  • Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл
  • Хулгай, дээрмийн эрсдэл

Даатгалын хураамжийг хэрхэн тооцох: 

  • Даатгалын үргэлжлэх хугацаа нь илгээгчээс ачааг тээвэрлэгчид шилжүүлж эхэлсэн үеэс тээвэрлэгч ачааг хүлээн авагчид хүлээлгэж өгөх хүртэл 30 хоног хүртлэх тогтоосон хугацаанд үргэлжилнэ.
  • Даатгалын үнэлгээг баримтанд заасан барааны үнийн дүнгээр тооцно.
  • Даатгалын хураамжийн хэмжээ нь замын болон тээврийн төрөл, тээвэрлэх зай, барааны ангилал, эрсдлийн түвшингээс хамаарна.

Даатгуулахад шаардлагатай бичиг баримт ба мэдээлэл: 

  • Ачаа барааны өмчлөгч, эзэмшигчийн нэр.
  • Даатгуулагчийн нэр, регистрийн дугаар
  • Даатгуулагчийн хаяг, байршил, утасны дугаар.
  • Ачааны тээвэрлэгдэх хугацаа.
  • Ачааны нэр,хэмжээ /тоо ширхэг, жин, хайрцаг боодлын тоо/, үнэлгээ.
  • Ачаа барааг тээвэрлэхтэй холбогдсон гэрээ, нэхэмжлэх, ачааны дагалдах баримт бичиг.
  • Ачаа барааг тээвэрлэх зай, маршрут, тээврийн төрөл, боомтын нэр.
  • Тээвэрлэгчийн нэр, хаяг, утас, танилцуулга.
  • Тээврийн хэрэгслийн байдал.
  • Тээвэрлэх замын нөхцөлийн онцлог.