УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМЫН

ОЛОН УЛСЫН ТЭЭВЭР ЗУУЧЛАЛЫН ТӨВ

Экспорт, импортын тээвэр


Монгол улс далайд гарцгүй, эх газраар хүрээлэгдсэн  бөгөөд Замын-үүд болон Сүхбаатар зэрэг хилийн өртөөдөөр  БНХАУ болон ОХУ-г холбосон төмөр замаар болон мөн Эрээнцав - Соловьевск өртөөдөөр импорт, экспортын бүх тээврүүд Хятад, Оросын чиглэлд тээвэрлэгддэг.

Хятадын чиглэл:
Хятадын Синган боомт нь Монголд хамгийн ойрхон далайн гарц бөгөөд Монголын Замын-Үүд өртөөтэй автомашин, төмөр замаар шууд холбогддог. Синган боомтоос Монголын нийслэл хүртэл 1870 км төмөр замтай. Уг далайн гарцыг ашиглан таны импорт, экспортын тээвэр хийгдэж байна. Монголын нийт экспорт, импортын 80-85% нь Хятадын Синган боомтоор дамжин тээвэрлэгддэг.

Оросын чиглэл-Транссибирийн төмөр зам:
Транссибирийн төмөр замаар дамжин ОХУ-ын Санкт-Петербург, Өмнөд Архангельск, Владивосток, Новороссийск боомтууд болон Европын холбооны бүх улсуудтай холбогддог.


Монголоор дамжих тээврийн чиглэл болон далайн гарц:
-    Хятадын Синган боомтоор Өмнөд Ази, Дундад Ази, Далайн эргийн улсууд, Хойд болон Төв Ази, Ойрхи Дорнод, Хойд, Өмнөд, Төв Америкийн улсууд, Европыг,
-    Оросын Владивосток боомтоор Өмнөд Ази, Төв болон Өмнөд Америк, Европыг,
-    Оросын Санкт-Петербург боомтоор Европ, Америкийг,
-    Оросын Новороссийск боомтоор Ойрхи Дорнод, СНГ-ийн орнуудыг тус тус холбодог.