УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМЫН

ОЛОН УЛСЫН ТЭЭВЭР ЗУУЧЛАЛЫН ТӨВ

Гаалийн бүрдүүлэлт ба нэг цэгийн үйлчилгээ


Олон Улсын Тээвэр Зуучлалын төвийн гаалийн зуучлалын хэлтэс нь 1994 онд МУГЕГ-ын даргын  304 тоот тушаалаар гаалийн зуучлагчийн эрх олгогдсон цагаас эхлэн    гаалийн зуучлалын үйл ажиллагааг эрхлэн явуулж байна.Тус хэлтэс нь олон жилийн туршлагатай чадварлаг,  мэргэжлийн өндөр ур чадвартай гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн, боловсон хүчний үйл ажиллагаандаа түшиглэн  хоорондын гэрээний үндсэн дээр аж ахуйн нэгж , иргэдийн өмнөөс экспорт, импортын барааны гаалийн бичиг баримтын бүрдүүлэлт, гаалийн хяналт шалгалт, гаалийн татвар болон хураамжийн төлөлтийг хийж ачаа бараа, техник хэрэгслийг хүлээн авагчид шууд олголт хийдэг гаалийн иж бүрэн үйлчилгээний олон жилийн туршлагатай хамт олон билээ.

Дээрх хугацаанд гаалийн зуучлал хийсэн  зарим нэг онцгой үйлчилгээнээс дурдвал:

1. 1996 он Голланд улсаас Монгол улсад *Монгол тахь* нутагшуулах төсөл

2. 1996 он Олон Улсын *Camel Trophy* авто уралдаан

3. 1998-2000 он Япон улсын Засгийн Газрын тусламжаар хэрэгжсэн *Монголын Төмөр Зам* төсөл

4. 2006-2008 он Бороо Гоулд ХХК-ны  *Цианид натри*-ийн аюултай ачааны тээвэр

5. 2009он *Цахилгаан Тээвэр*ТҮГ-ын *ДУОБУС*  автобусны анхны экспортын тээвэр

6. 2011-2013 он НҮБ-ын мандаттай Монгол улсын энхийг сахиулах хүчний цэрэг зэвсэг,    техник хэрэгслийн төслийн тээвэр

7. 2014 он Авто замын төслийн  битум нийлүүлэх тээвэрийн зэрэг олон гаалийн иж бүрэн гаалийн зуучлалыг амжилттай хийж  гүйцэтгэж туршлага хуримтлуулж ирсэн       нэг гар нэг бие болсон хамт олон байна.

Мөн анх удаа өөрийн чингэлгийн терминаль талбай дээр гааль, тээвэр , банк санхүүгийн  нэгдсэн "Нэг цэг"-ийн цогц үйлчилгээг нээж, анх удаа 1996 онд Олон Улсын Гаалийн Зуучлагчдын Холбоонд гишүүнээр элсэн, Гаалийн байгууллагатай нягт хамтран ажиллаж 1996 онд гаалийн анхан шатны хяналтын баримт болох "Ачааны манифест"-ын программ, 2001 онд "Гаалийн албан мэдээллийн автрматжуулсан систем", 2010 онд экспортын ачааны "Ачааны манифест"-ын программыг амжилттай хамтран хэрэгжүүлж ажиллаж ирлээ. 2009 онд Гаалийн Ерөнхий Газраас гаалийн хяналт, бүрдүүлэлтийн "Гаалийн удирдлагын мэдээллийн систем" (CAIS, CEPS)-ын программ хэрэгжүүлж байгаатай холбогдуулан бүх салбаруудаа өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжөөр ханган үйлчилгээнийхээ чанарыг сайжруулан ажиллаж байна.

"Таны амжилтын төлөө бидний хамтын зүтгэл" уриатайгаар бид дараахь үйлчилгээг санал болгож байна:

  1. Монгол улсын Гадаад худалдаанд оролцогч ААН, иргэдэд гаалийн болон гаалийн тарифын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан журмууд, бусад хууль тогтоомжийн талаар тайлбарлаж зөвлөгөө өгөх.
  2. Гаалийн зуучлалын гэрээний үндсэн дээр аж ахуйн нэгж , иргэдийн өмнөөс экспорт, импортын барааны гаалийн бүрдүүлэлт, гаалийн хяналт шалгалт, гаалийн татвар болон хураамжийн төлөлтийг хийж ачаа бараа, техник хэрэгслийг хүлээн авагчид олголт хийх гаалийн зуучлалын иж бүрэн үйлчилгээ

Эрхэм хүндэт гадаад  худалдааны бизнес эрхлэгч та гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаагаа  20 жилийн баялаг туршлагатай нэг гар нэг бие болсон найрсаг манай хамт олонд даатгаснаараа олон жилийн туршлага, найдвартай байдал, түргэн шуурхай үйлчилгээ, ажлын ур  чадвараараа манай үйлчилгээ бусдаас  давуу гэдгийг мэдрэх болно.

Жич: Гаалийн бүрдүүлэлт болон бүрдүүлэлт хийхэд шаардлагатай бичиг баримтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг манай Үйлчлүүлэгчийн булангаас харна  уу.  http://www.iffc.mn/mn/s/4/25