УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМЫН

ОЛОН УЛСЫН ТЭЭВЭР ЗУУЧЛАЛЫН ТӨВ

Даатгал


Олон Улсын Тээвэр Зуучлалын төв нь дэлхийн аль ч орноос тээвэрлэх Таны ачаа барааг тээвэрлэлтийн явцад учрах эрсдэлүүдээс хамгаалах зорилгоор ачаа тээврийн даатгалын зуучлалын үйлчилгээг санал болгож байгаа билээ. 

Даатгалын компаниудтай хамтран ажиллах гэрээний дагуу үйлчлүүлэгчдийн сайн дурын үндсэн дээр ачаа тээврийн даатгалд хамруулах боломжтой ба http://www.iffc.mn/mn/b/82/4  линкээр орж “Ачаа тээврийн даатгал”- ын төрөл, нөхцөлүүдийн талаарх нэмэлт мэдээлэлийг  авах боломжтой юм. 

Түүнчлэн ОУТЗТөвийн зуучлалаар үйлчлүүлэгч Таны ачаа тээвэрлэгдэж байх явцад бидний зүгээс ажил мэргэжлийн алдаа гаргасны улмаас ачаа эвдэрч гэмтэх, дутах тохиолдолд даатгалын компанитай байгуулсан Хариуцлагын даатгалын гэрээний дагуу даатгалын байгууллагаас Танд учирсан хохирлыг барагдуулж өгөх болно.

                                                                                           Таны төлөө бид үйлчилнэ.