УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМЫН

ОЛОН УЛСЫН ТЭЭВЭР ЗУУЧЛАЛЫН ТӨВ

Нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй ажил: "Хүүхэд - бидний ирээдүй"


Нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд багачуудад төмөр замчдын ажил мэргэжлийг таниулж сурталчлах, авьяасыг нь нээн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 180-р цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд “Миний мэдэх төмөр зам” сэдэвт гар зургийн уралдааныг амжилттай зохион явууллаа.

Бидний ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа оюуны хөрөнгө оруулалтад хувь нэмэр оруулах зорилгоор 180-р цэцэрлэгт номын өргөө тохижуулж, Улаанбаатар Төмөр Зам үүсэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ойн хүрээнд цэцэрлэгийн насны хүүхдүүдийн зайлшгүй унших 70 номоор номын өргөөг мялаалаа.