УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМЫН

ОЛОН УЛСЫН ТЭЭВЭР ЗУУЧЛАЛЫН ТӨВ

Худалдааг Хөнгөвчлөх, Хөдөө аж ахуйн экспортын өрсөлдөх чадавхи төсөл


*Цаг хугацааны судалгаа* / Time Release Study/ TRS/

Гадаад харилцааны яамны доорхи Худалдааг хөнгөвчлөх үндэсний хороо, Гаалийн Ерөнхий Газар, Мэргэжлийн Хяналтын ерөнхий газар, Улаанбаатар төмөр зам, Хил хамгаалах ерөнхий газар болон харьяа газар хэлтсүүд, гадаад худалдаанд оролцогч төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ачаа бараа, тээврийн хэрэгслийг эзэнд олгох цаг хугацааны зайг тодорхойлоход чиглэсэн *Цаг хугацааны судалгаа* / Time Release Study/ TRS/-г Дэлхийн Банк Группын гишүүн Олон Улсын Санхүүгийн Корпорацийн Худалдааг Хөнгөвчлөх, Хөдөө аж ахуйн экспортын өрсөлдөх чадавхи Төслийн дэмжлэгтэйгээр 2019 оны 10 дугаарсарын 8-15 ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Тус судалгааг Замынүүд, Буянт-Ухаа, Алтанбулаг, Сүхбаатар, Цагааннуур хилийн боомт, АБТЭМА, Монголтранс зэрэг гүний терминалуудад хийгдэнэ.

2019 оны 9 дүгээрсарын 23-24-ны өдрүүдэд ЗамынҮүд, Буянт-Ухаа хилийн боомтод туршилт судалгааг явуулна.

Уг судалгааг:

1. Авто тээврээр орж ирэх импортын ачаа

2. Авто тээврээр тээвэрлэх экспортын ачаа

3. Агаарын тээврийн экспортын ачаа

4. Агаарын тээврийн импортын ачаа

4. Төмөр замаар орж ирэх импортын ачаа

- Хилийнбоомт:  импортын ачаа/ экспортын ачаа

- Гүний терминаль: импортын ачаа/экспортын ачаа

5.Төмөр замаар тээх Транзит ачаа

- ЗамынҮүд-Сүхбаатар чиглэл

- Сүхбаатар -ЗамынҮүд чиглэл

гэсэн үндсэн чиглэлээр явуулах болно.

Тус төв нь Замын-Үүд, Сүхбаатар, Абтэма зэрэг терминалуудад хийгдэж байгаа туршилтын судалгаанд оролцсон.