УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМЫН

ОЛОН УЛСЫН ТЭЭВЭР ЗУУЧЛАЛЫН ТӨВ

Эрхэм үйлчлүүлэгч танд цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг хүргэж байна.


ЭРХЭМ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ, ХАРИЛЦАГЧ ТАНД

Ковид-19 цар тахлын тархалтын улмаас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой дараах мэдээллийг хүргэж байна.

2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Монгол улсын Засгийн газрын “Бэлэн байдлын зэргийг бууруулах тухай” 194 дүгээр тогтоолоор Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэнтэй холбогдуулан УБТЗ-ын Олон улсын тээвэр зуучлалын төв нь ажлын тусгай горимд шилжин, халдвар хамгаалал, хөл хорионы дэглэмийг сахин, үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг ханган ажиллаж байна. Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх шинжилгээнд ажилтан, албан хаагчдыг бүрэн хамруулсан болно.

ОХУ, БНХАУ болон гуравдагч орноос хилийн төмөр замын Наушки - Сүхбаатар, Эрээн - Замын үүд өртөөгөөр дамжин өнгөрөх болон экспорт, импортын тээвэрлэлт хэвийн явагдаж байгаа. Тус төвийн Улаанбаатар АБТЭМА болон бүх салбаруудад гаалийн бүрдүүлэлт, ачаа олголт, авто тээврийн үйлчилгээ хэвийн явагдаж байгаа бөгөөд Улаанбаатар хот доторх авто тээвэр, автокран, чингэлэг тээвэр, чингэлэг түрээсийн үйлчилгээг хүргэж байна.

Үйлчлүүлэгч, харилцагчдын тээврийг 24/7 хугацаанд явуулах зорилгоор утсан болон цахим холбоо, олон нийтийн сүлжээ программыг ашиглан мэдээллийг цаг тухайд нь хүргэж, нээлттэй зөвлөгөөг өгнө.

Үнийн санал, тээвэр зуучлал, гаалийн зуучлал, авто терминал болон бусад тээвэр логистикийн нэгдсэн цогц үйлчилгээг авах бол info@iffc.mn имэйл болон +976-21-242230, +976-21-242237 утсаар холбогдоно уу.

         Хүндэтгэсэн,

                                              Захирал                 Д. Амарбаясгалан

ТАНЫ ТӨЛӨӨ БИД ҮЙЛЧИЛНЭ.