УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМЫН

ОЛОН УЛСЫН ТЭЭВЭР ЗУУЧЛАЛЫН ТӨВ

ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ЧУУЛГАНААС ШИЛДЭГ ҮЙЛЧИЛГЭЭ ШАГНАЛЫГ АВЛАА


Шилдэг  үйлчилгээгээр "УБТЗ-ын Олон улсын тээвэр зуучлалын төв"-ийн үйлчилгээ шалгарлаа

Жил бүрийн 11 дүгээр сарын хоёрдахь долоо хоногийг Дэлхий нийтээрээ Чанарын долоо хоног болгон тодорхой уриан дор тэмдэглэж ирсэн уламжлалтай бөгөөд өнөөдөр Дэлхийн чанарын өдөр тохиож байгаатай холбогдуулан Монгол Улсад “Үндэсний чанарын чуулган”-ыг Шадар сайдын ивээл дор Стандарт, хэмжил зүйн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим хамтран “Чанар – тогтвортой хөгжил” уриан дор зохион байгуулж байна.

Монгол Улсын Шадар сайдын 2016 оны 119 дүгээр тушаалаар баталсан Үндэсний чанарын хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний 107 дахь заалтын хүрээнд 2015 оноос эхлэн хэрэглэгчдийг чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангаж, үндэсний үйлдвэрийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх талаар санаачилга гаргаж, тодорхой үр дүнд хүрсэн аж ахуйн нэгж байгууллагыг 3 номинациар шалгаруулж, “Үндэсний чанарын шагнал”-ыг олгож, алдаршуулан олон нийтэд сурталчилж ирсэн бөгөөд уг шагналыг Монгол Улсын Засгийн газрын шагнал болгон жил бүр гардуулж ирсэн.

2021 оны Үндэсний чанарын шагналын эздээр дараах гурван байгууллага шалгарлаа. Тухайлбал:

Шилдэг аж ахуйн нэгж байгуууллагаар “Некст электроникс” ХХК

Шилдэг бүтээгдэхүүнээр “Сүү” ХК

Шилдэг үйлчилгээгээр ОБЕГ-ын “Жаргалант сувилал”

Тус тус шалгарсан бөгөөд ковид цар тахлын нөхцөл байдлын улмаас өнгөрөгч 2020 оны чанарын шагналтнуудын шагналыг өнөөдрийн арга хэмжээний үеэр нөхөн олгосон бөгөөд   

2020 оны Үндэсний чанарын шагналын эздээр

Шилдэг аж ахуйн нэгж байгууллагаар: “Цэцүүх трейд”ХХК,

Шилдэг бүтээгдэхүүнээр  “АПУ дэйри”ХХК-ийн “Сайн актив” нэрийн иогурт

Шилдэг  үйлчилгээгээр "УБТЗ-ын Олон улсын тээвэр зуучлалын төв"-ийн үйлчилгээ

Тус тус шилдгээр тодорлоо.