УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМЫН

ОЛОН УЛСЫН ТЭЭВЭР ЗУУЧЛАЛЫН ТӨВ

Хилийн тэг цэгийн мэдээ


Замын-Үүд боомтоор өнгөрсөн оны 1 дүгээр сарын 11-нээс энэ оны 9 дүгээр сарын 26-ныг хүртэл тэг цэгээс нийт ачаатай 18735 чингэлэг татан авч, 10780 чингэлэг буцаажээ.  Хилийн тэг цэгээс чингэлэг татан авах ажлыг зохион байгуулахад төрийн шат шатны байгууллагуудын дэмжлэгтэйгээр УБТЗ-ын хамт олон тэр дундаа Олон улсын тээвэр зуучлалын төв, Тээвэр зохион байгуулалтын алба түүний харьяа Замын-Үүд шилжүүлэн ачих анги, Замын-Үүд өртөө голлох үүрэгтэй ажиллаж байгаа юм.