УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМЫН

ОЛОН УЛСЫН ТЭЭВЭР ЗУУЧЛАЛЫН ТӨВ

Эко эрүүл зөв хооллолтын сургалт өдөрлөг амжилттай боллоо.


IFFC үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд нийт ажилтнуудынхаа эрүүл мэндийг дэмжин Эко эрүүл, зөв хооллолтын талаарх өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд УБТЗ-ын Төв эмнэлгийн хоол зүйч АУ-ны магистр, клиникийн профессор С.Ариунаа болон Сувилахуйн ухааны их эмч Д.Нанзаддулам нарыг урьж оролцуулан эрүүл зөв, зохистой хооллолтын талаарх сургалтыг авч, биеийн бүтэц, таргалалт, булчингаа хянах оношилгоонд орлоо. Урилгаар ирж үнэтэй зөвлөгөө өгч, оношилгоо хийсэн эмч нартаа баярлалаа. Эрүүл зөв хооллолтыг амьдралдаа хэвшүүлэн эрүүл амьдарцгаая!