УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМЫН

ОЛОН УЛСЫН ТЭЭВЭР ЗУУЧЛАЛЫН ТӨВ

Build Mongolia 2023 үзэсгэлэнд амжилттай оролцлоо


Build Mongolia буюу Бүтээн байгуулалт 2023” Олон улсын үзэсгэлэн дөрөв дэхь удаагаа 2023 оны дөрөвдүгээр  сарын 19-21-ний өдрүүдэд Степпэ Арена- Мөсөн Өргөөнд зохион байгуулагдлаа. Улс орны эдийн засгийн хөгжилд хамгийн чухал үүрэгтэй барилга, дэд бүтэц, тэр дундаа эрчим хүч, зам тээвэр, уул уурхай, хүнд үйлдвэр гэсэн бүтээн байгуулалтын үндсэн салбаруудын хамарсан томоохон үзэсгэлэн болсон. “Build Mongolia 2023”  үзэсгэлэнд Барилга, хот байгуулалтын яам, Зам тээврийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам тус тус дэмжин оролцож, бүтээн байгуулалтын салбаруудад дэлхийн шилдэг техник технологи нэвтрүүлэх, техник технологи, материал түүхий эд нийлүүлэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчилсан.

“Build Mongolia 2023” олон улсын үзэсгэлэнд барилга, хот байгуулалт, зам тээвэр, эрчим хүч, хүнд үйлдвэрлэлийн салбарын шилдэг 80 гаруй компани болон олон улсын 20 байгууллага оролцсон. Тус төв нь ISO 9001:2015 олон улсын чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэгч байгууллага бөгөөд тээвэр зуучлал, гаалийн зуучлал, авто тээврийн үйлчилгээг үйлчлүүлэгч, харилцагч нарт сурталчлан, үр дүнтэй бизнесийн харилцаа тогтоон, бизнесээ өргөжүүлэх боломжийг бүрдүүлэн амжилттай оролцсон.