УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМЫН

ОЛОН УЛСЫН ТЭЭВЭР ЗУУЧЛАЛЫН ТӨВ

БИД ISO 9001:2015 ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА БОЛЛОО


Бид байгууллагынхаа үүсэн байгууллагдсаны 25 жилийн ойг угтан үйл ажиллагаагаа олон улсын жишигт хүргэх, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг тэргүүн эгнээнд эрхэмлэсэн түргэн шуурхай, найдвартай чанартай үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор Олон улсын баталгаажуулалт, итгэмжлэлийн байгууллага “BSI - Британий Стандартын Байгууллага”- н ISO 9001:2015 Чанарын Удирдлагын Тогтолцооны стандартыг нэвтрүүлэх ажлыг амжилттай эхлүүлээд ажиллаж байна.
Уг төслийг хэрэгжүүлэх манай ажлын баг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын “BSI - Британий Стандартын Байгууллага”- тай хамтран төвийн ажилтан нарт ISO 9001:2015 Чанарын Удирдлагын Тогтолцоо - г нэвтрүүлэх, цаашид хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлж ажиллах тухай сургалтуудыг амжилттай зохион байгууллаа.
Бид дотоод үйл ажиллагаагаа сайжруулан шинэчлэх, ажилтан нарынхаа суралцах, хөгжих, ажлын таатай, аюулгүй орчинг бүрдүүлэх, үйлчилгээний чанарыг доголдол, чирэгдэлгүй үзүүлэн эрхэм харилцагч, хэрэглэгч Та бүхний сэтгэл ханамжийг дээшлүүлж, бизнесийн тань үнэнч түнш, найдвартай хамтрагч байхын төлөө итгэл төгс ажиллаж байна.
Өдрөөс өдөрт хурдацтай өсч буй тээвэр логистикийн салбарт бид хэрэглэгчдийнхээ итгэлийг алдалгүй, эрсдэл багатай, байгальд ээлтэй, эргэх холбоо бүхий үйлчилгээг үзүүлэн дэлхийн түвшинд өрсөлдөхүйц төвийг бий болгоход ажилтан бүрийн оролцоо, хамтран ажиллагч байгууллага, хэрэглэгч нарын үнэтэй санал бодол, зөвлөгөөг тусган тасралтгүй сайжруулсаар байх болно.
Бид Таны бизнесийг дэлхийн өнцөг булан бүрт найдвартай тээвэрлэн хүргэж, тив дэлхийд хөгжиж дэвших гүүр тань байх болно.

https://www.facebook.com/IFFC-453208754732292/