УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМЫН

ОЛОН УЛСЫН ТЭЭВЭР ЗУУЧЛАЛЫН ТӨВ

УБТЗ-аар АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ ЖУРАМ


  1. Аюултай ачааг төмөр замаар тээвэрлэхэд Олон улсын ачааны харилцааны хэлэлцээр /цаашид “ОАХХ” гэх/ болон түүний 2-р хавсралтаар батлагдсан “Аюултай ачаа тээвэрлэх дүрэм”, Химийн хорт бодисоос хамгаалах тухай хууль, Төмөр замын тээврийн аюулгүй байдлын тухай хууль, Монгол улсын бусад холбогдох хууль тогтоомж,  Төмөр замын тээврийн үндсэн дүрэм, энэхүү журмыг удирдлага болгоно.
  2. Энэхүү журмыг төмөр замын байгууллага түүний салбар нэгж, ачаа илгээгч, хүлээн авагч болон тээвэр зуучийн байгууллага бусад холбогдох байгууллага, аж ахуйн нэгж хуулийн этгээд, иргэн дагаж мөрдөнө.
  3. Аюултай ачаа гэж хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд аюултай, хортой нөлөөлөл үзүүлэх улмаар үхэл мөхөлд хүргэх хадгалалтын үед төмөр замын төхөөрөмж, хөдлөх бүрэлдэхүүн болон бусад ачааг гэмтээх, тэсэрч дэлбэрэх, гал гарахад хүргэж болохуйц /болзошгүй/  бодис, эд зүйлс /бүтээгдэхүүн/-ийг хэлнэ.
  4. Аюултай ачаа нь ГОСТ 19433-88-д заасан аюултай ачааны ангилал ба тэмдэглэлд дурьдсаны дагуу дараахи ангилалд хуваагдана.
    1. Тэсрэх бодис ба түүгээр цэнэглэгдсэн эдүүд
    2. Шахсан, шингэрүүлсэн, даралтаар уусгагдсан хийнүүд
  • Галд амархан авалцах шингэн бодисууд
  1. Галд амархан авалцах хатуу бодисууд, өөрөө шатагч бодисууд, устай харилцан үйлчлэх үед амархан гал авалцах хий ялгаруулдаг бодисууд.
  2. Исэлдэгч бодисууд, органик пероксид,
  3. Хортой бодис, халдвар үүсгэгч бодис
  • Цацраг идэвхт,
  • Идэмхий ба зэврүүлэгч бодисууд
  1. Бусад аюултай бодис ба эд зүйлс /бүтээгдэхүүнүүд/,
  1. Дээрхи анги тус бүрийн аюултай ачаанууд нь өөрийн физик, химийн шинжүүд, аюулын төрөл зэргээс шалтгаалж дотроо нэгдүгээр хавсралтанд заасан дэд анги, бүлгүүдэд хуваагдана.
  2. Тухайн бодисыг тодорхой нэг анги, бүлэг, хэсэгт хамааруулахдаа ГОСТ 19433-88-ийг баримтална. Төмөр замаар зөвхөн хоёрдугаар хавсралтад заасан аюултай ачааг тээвэрлэнэ.
  3. Хоёрдугаар хавсралтад ороогүй боловч химийн шинж аюултай байдлаараа нэрсийн жагсаалтын аль нэг аюултай ачаатай адил төстэй аюултай ачааг ачаа илгээгчийн падаанд заасан нөхцөлүүдээр тээвэрлэнэ. Үүнд: ачаа илгээгч нь падааны “ачааны нэр” гэсэн хүснэгтэнд уул ачааныхаа стандарт болон техникийн нөхцөлүүдийг бичиж, мөн ачаа тээвэрлэх нөхцөл, 2-р хавсралтад заасан жагсаалтын ямар ачаатай адилхан тээвэрлэх тухай аварийн картыг /цаашид “АК” гэх/ хавсаргав гэж бичих ба тухайн ачаанд “АК” аварийн картыг нааж тэмдэг дарсан байна.
  4. Нэрсийн жагсаалтад дурьдсан ачаатай адилтгаж болохгүй ба зөвхөн тусгай болон түрээслэгдсэн вагон, контейнерээр 1 улсын дотор тээвэрлэж буй аюултай ачааг төмөр замын байгууллагаас зөвшөөрөл авсаны үндсэн дээр тээвэрлэнэ.
  5. Химийн урвалд орсон болон эмнэлгийн зориулалттай бодисуудыг энэ журамд заагдсан аюултай ачааны нөхцөлөөр тээвэрлэнэ.
  6. Аюултай ачаа нь олон төрлийн аюул үүсгэж болно. Үүнд:
  • Тэсрэх аюултай
  • Хийн даралттай
  • Хялбархан ноцдог
  • Галын аюултай
  • Өөрөөсөө гал гаргадаг
  • Полимерзаци /оргилох, нэгдэх урвал/-д ордог
  • Ус болон бусад бодистой аюултай урвалд ордог
  • Хортой чанар ихэссэн, эрүүл мэндэд аюултай
  • Идэмхий, зэврүүлэх үйлчилгээтэй
  • Шатах үедээ хортой хий ялгаруулдаг
  • Усан орчинг бохирдуулах аюултай
  • Цацраг идэвхтэй,
  • Амьсгаа боох үйлчилгээтэй
  • Халдварын аюултай
  • Өндөр температуртай дулаан ялгаруулдаг зэрэг болно.