УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМЫН

ОЛОН УЛСЫН ТЭЭВЭР ЗУУЧЛАЛЫН ТӨВ

Гадаад ачаа тээврийн даатгал


Даатгуулагчийн экспортлож/импортлож буй бүх төрлийн ачаа барааг даатгана. 

Даатгалын эрсдэл:

Олон улсын худалдааны байгууллагын гаргасан A,B,C нөхцөлд тусгагдсан эрсдлүүд байх ба нөхцөлүүдээс сонгон даатгуулна.

 

                                                                          А, В, С НӨХЦӨЛ

Эрсдэл эсвэл хохирлын шалтгаан

A

B

C

Гал, дэлбэрэлт

+

+

+

Хөлөг онгоц живэх, хөмрөх, эрэгт хайргадах

+

+

+

Газрын тээврийн хэрэгсэл хөмрөх, замаас гарах

+

+

+

Хөлөг онгоц, тээврийн хэрэгсэл гадаад обьекттэй мөргөлдөх, шүргэлцэх (ус хамаарахгүй)

+

+

+

Осол болсон боомт дээр ачааг буулгах

+

+

+

Ерөнхий дундаж*(General Average)

+

+

+

Ачааг хаях*  (Jettison)

+

+

 

Тавцан дээрх ачаа давлагаанд цохиулах

+

+

 

Хөлөг онгоц, агаарын хөлөг, тээврийн хэрэгсэл, чингэлэг хадгалах газарт далай, нуур, голын ус нэвтрэх

+

+

 

Ачааг ачих буулгах үед хөлөг онгоцны гадна учирсан аливаа хохирол (зөвхөн бүрэн сүйрэл хамаарна)

+

+

 

Газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт, аянга цахилгаан

+

 

 

Гуравдагч этгээдийн хорлон сүйтгэх үйлдэл*, хулгай(чингэлэгээр нь бүхэлд нь хулгайд алдах)

+

 

 

 

Даатгуулахад шаардлагатай бичиг баримтууд, нэмэлт мэдээлэл: 

  • Ачаа барааны өмчлөгч, эзэмшигчийн нэр.
  • Даатгуулагчийн нэр, регистрийн дугаар.
  • Даатгуулагчийн хаяг, байршил, утасны дугаар.
  • Ачааны тээвэрлэгдэх хугацаа.
  • Тээвэр зуучийн компанийн нэр, хаяг, утас

Тээвэрлэлт бүрд ачаа барааны дагалдах дараах баримтуудыг шаардана. Үүнд:

  • Барааны нэхэмжлэх ( commercial invoice)
  • Тээврийн падаан (bill of lading)
  • Барааны гарал үүслийн бичиг (certificate of origin)
  • Баглаа боодлын бичиг (packing list)