УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМЫН

ОЛОН УЛСЫН ТЭЭВЭР ЗУУЧЛАЛЫН ТӨВ

ЭХ ОРНЫ ДАЙНЫ ЯЛАЛТАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН МОНГОЛ МОРЬДЫН ХӨШӨӨГ БОСГОНО


ЭХ ОРНЫ ДАЙНЫ ЯЛАЛТАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН МОНГОЛ МОРЬДЫН ХӨШӨӨГ БОСГОНО

Аугаа их эх орны дайны турш ЗХУ-д морьдоор тусалсан ганц орон бол Монгол юм. Тиймээс эх орны дайны түүхт ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан ялалтад хувь нэмэр оруулсан монгол морьдын хөшөөг Москвад байрлуулахаар болсон байна.

Дайны хүнд нөхцөлд их буу чирэн чадах чинээгээрээ зүтгэж буй морьдын хөшөөг УБТЗ-ын хамт олон үнэгүй тээвэрлэн Москва хотноо хүргээд байгаа ажээ. Ялалтын баярын өдрөөр уг хөшөөг Москва хотноо байрлуулах юм.
Монголчууд аугаа эх орны дайны эхний өдрөөс л морио бэлэглэж байсан баримт зөндөө. Морь бэлэглэх хөдөлгөөнийг 1942 оны гуравдугаар сараас төлөвлөгөөтэйгээр зохион байгуулж улмаар улсын хэмжээнд дайн дуустал фронтод морьдоо мянга мянгаар нь бэлэглэж байжээ. Фронтод илгээсэн бэлгийн ихэнхийг монгол морь эзэлж байсныг дайны түүх гэрчилнэ.